“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ ӨДӨРЛӨГ” БОЛЛОО
2024-11-01 | 99
Улсын Их Хурлын 2024 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Шүүх эрх мэдлийн бодлого”-н баримт бичиг, шүүхийн Тамгын газрын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан ажлын хүрээнд “Нээлттэй шүүх” өдөрлөгийг зохион байгуулж, олон нийтэд шүүхийн үйл ажиллагааг сурталчлах ажлыг зохион байгууллаа.
“Нээлттэй шүүх” өдөрлөгт Шихихутуг Их сургуулийн оюутан залуус оролцлоо.
Тус арга хэмжээний хүрээнд Шихихутуг Их сургуулийн оюутнууд бүтэц, зохион байгуулалт, ажиллах орчин нөхцөлтэй танилцахаас гадна шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо, өнөөгийн байдлын талаарх судалгааны дүн мэдээллийг шүүхийн Тамгын газрын дарга Д. Өнөржаргал танилцуулж, шүүхээр шийдвэрлэгддэг маргааны онцлог, шүүх хуралдааны танхимд нь үзүүлэх шүүх хуралдаан хийх, мэтгэлцээн зохион байгуулах ажлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл сонирхолтой байдлаар зохион байгууллаа.
Мөн Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Шихихутуг их сургуулийн оюутнуудад жил бүр шүүхийн нээлттэй байдал, ардчилсан, шударга нийгмийг цогцлооход иргэний оролцоо, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцооны ач холбогдлын талаар танилцуулга хийж, нээлттэй шүүхийн үйл ажиллагаатай танилцан харилцан яриа өрнүүлдэг нээлтэй шүүх өдөрлөг уламжлал болж тогтсон байна.
Арга хэмжээний төгсгөлд оюутнууд дурсгалын зургаа татуулснаар “Нээлттэй шүүх” өдөрлөг өндөрлөлөө.
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2024.11.01