ГАВЬЯАНЫ АМРАЛТАА АВЧ БУЙ АХМАДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2023-11-06 | 656Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын үйлчилгээний ажилтан Баатарын Оюунгэрэл нь гавьяаны амралтад гарлаа.
Б.Оюунгэрэл нь шүүхийн байгууллагад ажиллах хугацаандаа шинэ залуу үеийг сурган хүмүүжүүлдэг, ажилдаа идэвх зүтгэлтэй, шинийг санаачлагч, хамт олныхоо хайр, хүндэтгэлийг хүлээсэн албан хаагчдын нэг билээ.
Тэрээр улсад тасралтгүй 27 жил үүнээс тус шүүхэд үйлчилгээний ажилтнаар 7 жил гаран ажилласан бөгөөд хамт олноос нь түүнд хүндэтгэл үзүүлэн дурсгалын зүйл гардууллаа.
Тэрээр хамт олондоо хандаж хэлсэн үгэндээ “Халуун дулаан хамт олон ажилчдынхаа төлөө гэсэн удирдлагатай ажиллах нэр төрийн хэрэг байлаа. Та бүхний цаашдын ажилд өндөр амжилт хүсье” гэлээ.
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2023 он