Гэрэлт ирээдүй хандивын аянд нэгдэхийг уриалж байна
2023-10-19 | 823Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан ажил, нийгмийн хариуцлагын хүрээнд “Гэрэлт ирээдүй” хандивын аяыг зохион байгуулж байна.
Энэхүү аяныг хэрэгжүүлснээр тусгай хэрэгцээт хүүхдүүдэд чөлөөт цагаа өнгөрүүлэх тохилог орчин нөхцөлийг сайжруулахад хувь нэмрээ оруулахыг зорьж байна.
Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр тусгай сургууль нь 70 гаруй багш, 180 хүүхдийн багтаамжтай дотуур байр, 500 хүүхдийн багтаамжтай хичээлийн байртай бөгөөд сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгохоос гадна Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг болон хөдөө орон нутгийн хүүхдүүдийг дотуур байранд амьдрах боломжоор ханган ажилладаг байна.
Та бүхнийг хандивын аянд нэгдэхийг уриалж байна.
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР