ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ТӨГСГӨЛД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
2023-10-06 | 482Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойг тохиолдуулан ШЕЗ-өөс анх удаа үндэсний хэмжээний шүүхийн захиргааны ажилтнуудын чуулга уулзалтыг зохион байгууллаа.
2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд болсон бөгөөд уг хэлэлцүүлгийн төгсгөлд 140 гаруй албан хаагчдыг төрийн одон, медаль, Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэрэмжит шагнал, Монгол Улсын дээд шүүхийн нэрэмжит шагналаар шагнагдсан.
Дээрх арга хэмжээний үеэр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Бадамсүрэн нь “Монгол улсын шүүхийн захиргааны хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүллийн уралдаанд “Цахим шилжилт цаашдын төлөв” өгүүллээр дэд байр эзэлсэн тул Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэрэмжит шагналаар,
Монгол Улсын Дээд шүүхийн “Жуух бичиг”-ээр эрхэлсэн ажилдаа амжилт гарган, идэвх санаачилга, үр бүтээлтэй ажилласныг үнэлж шүүгчийн туслах Г.Халиун, Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр шүүхийн бичиг хүргэгч Ц.Мягмар нар тус тус шагнагдлаа.
Та бүхний цаашдын их үйлсэд амжилт хүсье.