“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ ӨДӨРЛӨГ” ҮРГЭЛЖИЛСЭЭР....
2023-06-02 | 404Тус шүүхийн Тамгын газраас “2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө”-нд тусгасан ажил болон, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2023 оны А/45 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан удирдамжийн хүрээнд “Нээлттэй шүүх” өдөрлөгийг зохион байгууллаа.
“Нээлттэй шүүх” өдөрлөгт Нийслэлийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн төгсөх ангийн Бямбасүрэн багш, эрх зүйн чиглэлээр суралцах хүсэлт, сонирхолтой сурагчдын хамт ирж, шүүхийн үйл ажиллагаа, онцлог, бүтэц, зохион байгуулалт, шүүх хуралдааны ногоон танхимтай танилцууллаа.
Мөн сурагчдад шүүхийн Тамгын газрын дарга Д.Өнөржаргал “Шүүхийн тухай ойлголт, Шүүхийн эрхэм зорилго хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэхэд чиглэх нь”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо”, “Мэргэжил сонголт” сэдвүүдээр танилцуулга хийж, харилцан яриа өрнүүллээ.
Өдөрлөгт оролцсон төгсөх ангийн сурагчид шүүгчийн туслахаас мэргэжил сонголтод анхаарах зүйлсийн талаар зөвлөгөө мэдээлэл авснаас гадна “шүүхийн үйлчилгээтэй танилцсандаа баяртай байгаагаа бөгөөд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдвол хэрхэн оролцох талаарх ойлголт авсан тул заавал оролцох болно” гэсээр буцлаа.
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2023.06.02