-1

ШҮҮХ ХУРАЛДААНЫ 14 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ /2023.04.24-2023.05.05/

2023-05-16    |   320

      Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хугацаанд нийт 109 хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан товлон зарласнаас 41 хэрэг хэргийн оролцогчдын хүсэлтээр хойшилж, 68 хэргийг хянан хэлэлцсэн.

     Хянан хэлэлцсэн 68 болон шүүх хуралдаанаар орж хойшилсон 13, нийт 81 шүүх хуралдаанаас 53 хуралдаан танхимаар, 11 хуралдаан цахимаар, 17 хуралдаан хосолсон /танхим, цахимаар/ байдлаар явагдсан байна.

     Нийт 81 шүүх хуралдаанд оролцсон 244 хэргийн оролцогчоос танхимаар 208, цахимаар 36 иргэн оролцсон байна.


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

2023.05.05

. . .