ӨРГӨСӨН ТАНГАРАГТАА ҮНЭНЧ ШҮҮГЧИД ТАЛАРХАЖ БАЙНА
2023-01-11 | 632Улаанбаатар хотын Налайх дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугчдыг төлөөлөн иргэн Ө.Ганхуяг нь тус шүүхийн Тамгын газарт 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр талархлын захидал ирүүлжээ.
Талархалдаа: Захиргааны хэргийн шүүхээр 7 жилийн хугацаанд шийдвэрлүүлэхээр үргэлжилсэн маргааныг эцэслэн шийдвэрлэхдээ “шүүгчийн өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулийг чин шударгаар чанд сахиж, эрхэлсэн ажилдаа эзэн болж чадсаны бодит илрэл болсон шүүгч Т.Энхмаа, ерөнхий шүүгчээр ажиллаж байсан шүүгч Д.Батбаатар нарт чин сэтгэлээсээ гүн талархал илэрхийлж, цаашдын тань ажилд амжилт, амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.
Тэрээр талархлын захидлаа тус шүүхийн Тамгын газрын даргад өөрийн биеэр гардуулан өглөө.
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2023 он