-1

ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭ, ЭМЧИЙН ҮЗЛЭГ, ЭМЧИЛГЭЭНД ШҮҮГЧ, ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУДЫГ ХАМРУУЛЛАА.

2024-11-22    |   61

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар  "Амар мед" эмнэлэгт насны ангиллаар багц шинжилгээнд 2024 оны 11 дүгээр сарын 13-22-ны өдрийг хүртэлх хугацаанд эрт илрүүлэх шинжилгээнд тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын хамруулсан.

     Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг 2024 оны 11 дүгээр сарын 13-аас 15-ний өдрүүдэд шүүхийн байранд цусны шинжилгээ, шээсний шинжилгээ, био химийн шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, эхо /хэвлий/ гэх мэт шинжилгээнүүдийг өгүүллээ. Ажлын ачааллаас шалтгаалан өвдсөн ч эмнэлэгт үзүүлж, шинжилгээнд хамрагдаж чаддаггүй шүүхийн байгууллагын ажилтнуудын хувьд хүндээ чиглэсэн арга хэмжээ боллоо.

      2024 оны 11 дүгээр сарын 18-аас 22-ны өдрийг хүртэлх хугацаанд "Амар мед" эмнэлэгт очиж Эрүүл мэндийн үзлэг шинжилгээг  "Амар мед" эмнэлгийн өндөр ур чадвартай эмч, мэргэжилтнүүд хамгийн орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан ерөнхий оношилгоо шинжилгээний хариуг уншиж өгөхөөс гадна эхо шинжилгээ, тусгай нарийн шинжилгээ, дээд зэрэглэлийн оношилгоо шинжилгээг хийлгэлээ.

      Тус арга хэмжээг хамтран зохион байгуулах санаачилга гаргасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын хамт олонд талархал илэрхийлье.

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2024.11.22

. . .