-1

Иргэн Г.Чимгээ: ШУДАРГА ШҮҮХТЭЙ ГЭДЭГТ ГҮНЭЭ ИТГЭЛЭЭ

2022-12-16    |   558

      Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэн Г.Чимэгээ 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээр оролцжээ.

    Тэрээр тус шүүхийн Тамгын газарт 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шүүхийн цахим хаягаар “2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд оролцсон даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан, шүүх бүрэлдэхүүнд томилогдсон Д.Оюумаа, хэргийн илтгэгч шүүгч Н.Долгорсүрэн нарыг шударга шийдвэр гаргасанд баярлалаа” хэмээжээ.

     Мөн мэдээллийг цаг алдалгүй, түргэн шуурхай мэдээлж, эерэг энерги, зөв боловсон харилцаа, хандлага сайтай, харилцааны соёлтой шүүхийн үйлчилгээг үзүүлсэн шүүгчийн туслах Л.Эрдэнэзолбоод маш их баярлаж байна.

    Танай хамт олонд ажлын амжилт хүсье” гэж талархлын захидлаа ирүүлсэн байна. 

    

   Талархлын захидал ирүүлж бусдад урам өгсөн иргэн Г.Чимгээ танд тус шүүхийн хамт олны зүгээс баярлалаа. Бусдад эерэг хандлага түгээхийг уриалж байна.


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022.12.16

. . .