-1

ЦАХИМ ШҮҮХ ХУРАЛДААНЫ 14 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ /2022.11.14-2022.11.25/

2022-11-30    |   585

    Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 14-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хугацаанд нийт 99 хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан товлон зарласнаас 30 хэрэг хэргийн оролцогчдын хүсэлтээр хойшилж, 69 хэргийг хянан хэлэлцсэн.

 

   Хянан хэлэлцсэн 69 шүүх хуралдаанд оролцсон 185 хэргийн оролцогчоос шүүхийн байранд ирсэн 90, зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) 95 иргэн оролцсон байна.

   Үүнээс харахад цахимаар оролцсон иргэдийн 95 буюу 52 % нь шүүхийн байранд ирэхгүйгээр зайнаас оролцсон байна.

   Нийт товлогдсон шүүх хурлын танхимаар 34 буюу 49 хувь, цахимаар 35 буюу 51 хувь оролцсон байна.

   Цаашид тус шүүхээс товлон зарласан шүүх хуралдаанд оролцох хэргийн болон хэргийн бусад оролцогч нарыг дуу, дүрсний төхөөрөмж ашиглан зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) оролцохыг УРИАЛЖ байна.


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

2022.11.28

. . .