ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН 2022 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
2022-06-24 | 372Өнөөдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны хагас жилийн шүүн таслах ажиллагааны болон Тамгын газрын үйл ажиллагааны тайлангийн хурал болоход хуралд Ерөнхий шүүгч, шүүгчид, Тамгын газрын дарга, шүүхийн захиргаа, үйлчилгээний албан хаагчид оролцлоо.
Хуралдаанд 2022 оны хагас жилийн шүүн таслах ажиллагааны тайлан, чанарын мэдээг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар, Тамгын газрын үйл ажиллагааны хагас жилийн тайланг тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Өнөржаргал нар тус тус танилцуулав.
Тайлангийн танилцуулгын төгсгөлд Тамгын газраас 2021 оны хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашид анхаарч ажиллавал зохих асуудлуудын талаар шүүгч, ажилтнууд санал, бодлоо солилцож, нийт хамт олны зүгээс Тамгын газрын үйл ажиллагааг хангалттай сайн ажилласан гэж дүгнэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
2022.06.24