ЦАХИМ ШҮҮХ ХУРАЛДААНЫ 14 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ /2022.04.11-2022.04.22/
2022-05-06 | 338Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хугацаанд нийт 102 хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан товлон зарласнаас 19 хэрэг хэргийн оролцогчдын хүсэлтээр хойшилж, 83 хэргийг хянан хэлэлцсэн.
Хянан хэлэлцсэн 83 шүүх хуралдаанд оролцсон 267 хэргийн оролцогчоос шүүхийн байранд ирсэн 20, зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) 247 иргэн оролцсон байна.
Үүнээс харахад цахимаар оролцсон иргэдийн 247 буюу 93% нь шүүхийн байранд ирэхгүйгээр зайнаас оролцсон байна.
Цаашид тус шүүхээс товлон зарласан шүүх хуралдаанд оролцох хэргийн болон хэргийн бусад оролцогч нарыг дуу, дүрсний төхөөрөмж ашиглан зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) оролцохыг УРИАЛЖ байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
2022.04.25