-1

Шүүхийн захиргааны ажилтнууд тангараг өргөлөө

2022-04-27    |   339

     Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Энэхүү ёслолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа, Захиргаа, удирдлагын газрын дарга Л.Санжрагчаа, Хуулийн хэлтсийн дарга Б.Билгүүн, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Цогбадрах, Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Н.Ганбаатар болон шүүхийн хүний нөөцийн албан хаагчид, нийслэлийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга, захиргааны ажилтнууд оролцсон бөгөөд орон нутгийн шүүхүүдийн захиргааны ажилтнууд онлайнаар холбогдлоо.

      Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслолд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас шүүгчийн туслах Ц.Маргад-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, Б.Улаанмуна нар төр, ард түмнийхээ төлөө үнэнч шударга ажиллахаа илэрхийлж, төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэн тангаргийн бичигт гарын үсэг зуран төрийн албан хаагчийн тангараг өргөлөө.

 

. . .