-1

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Н.БААСАНЖАВ, А.ОТГОНЦЭЦЭГ НАР ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭД АЖИЛЛАВ

2022-04-04    |   362

         Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, А.Отгонцэцэг, Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Н.Ганбаатар нарын ажлын хэсэг өнөөдөр /2022.04.04/ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд ажиллалаа.

        Ажлын хэсгийнхэн тус шүүхийн байр, танхим, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын өрөө тасалгаа, ажиллах орчин нөхцөлтэй танилцсан бөгөөд нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзалт хийж, санал бодлыг сонсож, асуултад хариулсан юм. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, шинээр батлагдсан дүрэм журмын талаар мэдээлэл хийсэн ба захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тоо мэдээ танилцуулсан бол Тамгын газрын дарга Д.Өнөржаргал шүүхийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар танилцуулга хийж тулгамдаж буй асуудлын талаар санал хүсэлтээ илэрхийллээ.


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

Тамгын газар

. . .