-1

ЦАХИМ ШҮҮХ ХУРАЛДААНЫ 14 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ

2021-12-28    |   338

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хугацаанд нийт 129 хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан товлон зарласнаас 33 хэрэг хэргийн оролцогчдын хүсэлтээр хойшилж, 96 хэргийг хянан хэлэлцсэн.

    Хянан хэлэлцсэн 96 шүүх хуралдаанд оролцсон 274 хэргийн оролцогчоос шүүхийн байранд ирсэн 15, зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) 259 иргэн оролцсон байна.

    Үүнээс харахад цахимаар оролцсон иргэдийн 259 буюу 95% нь шүүхийн байранд ирэхгүйгээр зайнаас оролцсон байна.

    Цаашид тус шүүхээс товлон зарласан шүүх хуралдаанд оролцох хэргийн болон хэргийн бусад оролцогч нарыг дуу, дүрсний төхөөрөмж ашиглан зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) оролцохыг УРИАЛЖ байна.


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

. . .
Цаг үеийн мэдээ