ЦАХИМ ШҮҮХ ХУРАЛДААНЫ 14 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ
2021-03-10 | 278Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хугацаанд нийт 97 хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан товлон зарласнаас 19 хэрэг хэргийн оролцогчдийн хүсэлтээр хойшилж, 78 хэргийг хянан хэлэлцсэн.
Хянан хэлэлцсэн 78 шүүх хуралдаанд оролцсон 204 хэргийн оролцогчоос шүүхийн байранд ирсэн 35, зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) 169 иргэн оролцсоны 12 нь орон нутгаас оролцсон байна.
Үүнээс харахад цахимаар оролцсон иргэдийн 169 буюу 82 хувь нь шүүхийн байранд ирэхгүйгээр зайнаас оролцсоны 12 нь орон нутгийн иргэд байна.
Цаашид “Ковид-19” цар тахлаас сэргийлж тус шүүхээс товлон зарласан шүүх хуралдаанд оролцох хэргийн болон хэргийн бусад оролцогч нарыг дуу, дүрсний төхөөрөмж ашиглан зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) оролцохыг УРИАЛЖ байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны
шүүхийн Тамгын газар