ЦАХИМ ШҮҮХ ХУРАЛДААНЫ 14 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ
2021-02-01 | 239Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хугацаанд нийт 77 хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан товлон зарласнаас 11 хэрэг хэргийн оролцогчдийн хүсэлтээр хойшилж, 66 хэргийг хянан хэлэлцсэн.
Хянан хэлэлцсэн 66 шүүх хуралдаанд оролцсон 209 хэргийн оролцогчоос шүүхийн байранд ирсэн 27, зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) 182 иргэн оролцсоны 27 нь орон нутгаас оролцсон байна.
Үүнээс харахад цахимаар оролцсон иргэдийн 182 буюу 87% нь шүүхийн байранд ирэхгүйгээр зайнаас оролцсоны 27 нь орон нутгийн иргэд байна.
Цаашид тус шүүхээс товлон зарласан шүүх хуралдаанд оролцох хэргийн болон хэргийн бусад оролцогч нарыг дуу, дүрсний төхөөрөмж ашиглан зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) оролцохыг УРИАЛЖ байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны
шүүхийн Тамгын газар