-1

Шүүхийн цахим үйлчилгээнд идэвхтэй хамрагдахыг уриалж байна

2020-12-03    |   229

    Монгол Улсын Засгын газрын 2020 оны 178 дугаар тогтоолоор улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, энэ хугацаанд бүх шатны шүүх, түүний тамгын газрыг хязгаарлалт тогтоохгүй ажиллуулахаар шийдвэрлэсэн юм.

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бүх шатны шүүхийг халдварын эрсдлээс хамгаалах, шүүн таслах ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах нөхцлийг бүрдүүлэн, захиргааны удирдлагаар ханган ажиллаж байгаа ба тус шүүхийн Тамгын  газар Улсын онцгой комисс болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн заавар зөвлөмжийг чанд мөрдөн, үйлчлүүлэгчдийн болон шүүгч, ажилтнуудаа /Ковид-19/ вирусын халдварын эрсдлээс хамгаалах бүх талын арга хэмжээг цаг алдалгүй зохион байгуулан ажиллаж байна.

    Цахим орчинд “Шүүн таслах ажиллагаа доголдоход хүрлээ” гэсэн утгатай мэдээллүүд цацагдаж байгаатай холбогдуулан шүүхээс үйлчилгээ авч байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллага, хэргийн оролцогч, хуульч өмгөөлөгч та бүхэнд хандаж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүн таслах ажиллагаа тасралтгүй, шүүхийн үйл ажиллагаа чиг үүргийн дагуу хэвийн үргэлжилж байгааг мэдэгдэе.

ТА БҮХЭНД ХАНДАН УРИАЛАХАД - Шүүхийн байр нь олон иргэд зэрэг үйлчилгээ авдаг эрсдэл бүхий орчин тул болзошгүй эрсдлээс өөрийгөө болон бусдыг хамгаалж, “шүүхэд цахимаар харилцах нөхцөл бүрэн хангагдсан” байгаа тул аль болох шүүхийн байранд ирэхгүйгээр цахим үйлчилгээг авч, зайнаас шүүх хуралдаанд оролцож халдвар тархахаас сэргийлье.

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .