-1

Шүүгч, ажилтнуудыг /Covid-19/-ын түргэвчилсэн шинжилгээнд хамруулах хүсэлт хүргүүллээ

2020-11-24    |   264

      Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байранд үйл ажиллагаа явуулж байгаа 133 ажилтанд короновируст халдварын түргэвчилсэн оношилгоо хийлгэхээр Эрүүл мэндийн яаманд хүсэлт хүргүүллээ.

     Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байранд 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхүүдийн шүүгч ажилтнууд, хамгаалалтын цагдаагийн алба хаагч нар үйл ажиллагаа явуулж байгаа юм. Учир нь Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11, 15-ны өдрийн 178, 181 дүгээр тогтоолоор Covid-19 /шинэ короновирус/-ын халдварт тахалтай тэмцэх, хариу арга хэмжээг идэвхжүүлэх зорилгоор улсын хэмжээнд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхдээ хязгаарлалт тогтоогоогүй байгууллагуудын жагсаалтад шүүхийн үйл ажиллагаа багтсан.

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .