“Захиргааны эрх зүйн бодлого бодох аргачлал” сургалт зохион байгуулагдлаа
2020-10-20 | 678Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас захиргааны ажилтнууддаа зориулан Хуульчийн мэргэжлийн шалгалтад бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тус шүүхийн шүүгч Ц.Цогтыг урьж “Захиргааны эрх зүй, захиргааны процессийн эрх зүйн бодлого бодох аргачлал” сэдэвт сургалтыг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулаа.
Уг сургалтаар захиргааны ажилтнуудад захиргааны эрх зүйн бодлого бодох аргачлалыг эзэмшүүлэх, тухайн хуулийн зүйл заалтыг зөв хэрэглэх дадалд сургах, эрх зүйн тохиолдол шинжлэх, хууль зүйн дүгнэлт бичих зэрэг аргачлалд суралцаж өөрсдийн сонирхсон асуултад хариулт авч, харилцан яриа өрнүүлсэн үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
. . .