Монгол Улсын Ерөнхийлөгч шинээр болон шилжин томилогдсон шүүгчдэд шүүгчийн үнэмлэх гардууллаа
2020-05-28 | 738Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаар зарлигаар А.Сарангэрэл, 26-ны өдрийн 50 дугаар зарлигаар Д.Оюумаа, Н.Долгорсүрэн нарыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилж 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр шинээр болон шилжин томилогдсон шүүгчдэд зарлигийг сонордуулж, үнэмлэхийг гардуулах ажиллагаа боллоо.
Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Мөнхдөлийн Түмэннастыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Дашцоодолын Нямбазарыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Бямбаагийн Ариунхишигийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Даваанямын Оюумаа, Намжилын Долгорсүрэн нарыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсугай.
Шүүгч Дашцоодолын Нямбазарыг Дархан-Уул аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, шүүгч Бямбаагийн Ариунхишигийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Даваанямын Оюумаа, Намжилын Долгорсүрэн нарыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй