УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ
2020-05-15 | 1527Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогчид тэмдэгтийн хураамжийг дараах дансанд тушаана.
1. Хүлээн авагч: Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх /регистрийн дугаар/: 5455561
3. Дансны дугаар: 100200600941 /Төрийн сан/
4. Мөнгөн дүн: 70200 төгрөг
Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байранд өнөөдрөөс Гэрэгэ КИОСК машин ажиллаж эхэллээ. Шүүхийн ерөнхий зөвлөл Гэрэгэ Системс ХХК-тай хамтран улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн архивын үйлчилгээ болон бусад үйлчилгээний төлбөрөө Гэрэгэ КИОСК машинаар төлөх үйлчилгээг өнгөрсөн оноос шинээр нэвтрүүлж эхэлсэн билээ. Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр шүүхийн үйлчилгээг иргэдэд илүү ойр болгож байгаа юм.
Тодруулбал, Иргэн хуулийг этгээд Иргэний болон Захиргааны хэргийн шүүхээр эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр улсын тэмдэгтийн хураамж төлөхийн тулд харьяа дүүргийн татварын байгууллага руу очиж Татварын нэхэмжлэх гаргуулан авч, энэ Нэхэмжлэхийн дагуу банкинд дугаарлан гүйлгээ хийн баримтыг шүүхэд өгдөг байсан. Энэ нь цаг алдах хүнд суртал үүсгэхээс эхлээд шүүмжлэл дагуулдаг байсан.
Шүүхийн байранд байрлах Гэрэгэ КИОСК-оор хэдхэн секундэд төлж шууд шүүхэд хандах боломжтой юм.
. . .