Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын сургалт боллоо
2019-11-11 | 201Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүгч болон шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дээрх сургалт”-ыг Нийслэл дэх эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байранд сар бүрийн сүүлийн долоо хоногийн баасан гаригт зохион байгуулж байгаа юм.
Сургалтын IV ээлжийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, V ээлжийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн шүүхийн захиргааны ажилтнуудад тус тус зохион байгууллаа.
Шүүгч нарт зориулсан сургалтын зорилго нь стрессийг даван туулах аргууд, хэргийн оролцогчдын сэтгэл зүйг танин мэдэх, харилцаа мэдрэмжээ сайжруулах зэрэг мэдээллийг олгох дадал, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн юм. Харин шүүхийн захиргааны ажилтанд зориулсан сургалт нь шүүхийн захиргааны ажилтнуудад стрессийг даван туулах аргууд, харилцаа мэдрэмжээ сайжруулах ур чадварыг олгох, дадал хандлагыг төлөвшүүлэх, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, холбогдох дүрэм журмуудын талаарх мэдээллийг өгөхөд чиглэв.
Сургалтад оролцсон шүүгчид ажлын байранд сэтгэл зүйн сургалтыг зохион байгуулж байгаа нь оновчтой байгаад талархлаа илэрхийлж, тогтмол явуулах санал гаргасан юм.
ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН