-1

Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

2019-10-07    |   157

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын хамт олон Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Захиргааны шүүхийн нэгдсэн байранд болсон уг арга хэмжээнд Шүүх, шүүхийн захиргааны байгууллагын ахмад настан Д.Энхбаатар, Д.Авид нар хүрэлцэн ирсэн юм.

         Энэ үеэр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбаатар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн зохион байгуулалт харицсан мэргэжилтэн З.Жадамба нар ахмадууддаа Олон улсын ахмадын баярын мэнд хүргээд, эрүүл энхийг хүслээ.
 

. . .