Иргэн, захиргааны хэргийн баримтын төрөлжсөн архивын ажлын заавар баталлаа
2019-06-12 | 447Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 66 дугаар тогтоолоор "Иргэн, захиргааны хэргийн баримтын төрөлжсөн архивын ажлын заавар”-ыг баталлаа.
Энэ заавраар иргэн, захиргааны хэргийн баримт, албан хэрэг хөтлөлтийн баримт бичгийг архивт хүлээн авах, хадгалах, хамгаалах, ашиглуулах, устгахтай холбоотой ажиллагааг зохицуулах бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
. . .