-1

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох ажиллагааны товыг тогтоолоо

2019-05-30    |   165

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 24 дүгээр тогтоолоор баталсан "Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.4-т заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний Тооллогын төв комисс өнөөдөр (2019.05.27) анхны хуралдаанаа хийлээ.Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох ажиллагааны товыг тогтоолоо

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох ажиллагааны товыг тогтоолоо  

Тус хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр, санал хураалт явуулах, санал болгох ажиллагааг 6 дугаар сарын 06-ны өдөр тус тус явуулахаар товлов.

 

Шүүхийн захиргааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар Ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна:

 

16.1.1.Монгол Улсын иргэн байх; 

16.1.2.хууль зүйн дээд боловсролтой; 

16.1.3.мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх; 

16.1.4.ял шийтгүүлж байгаагүй; 

16.1.5.шударга зан чанар, өндөр ёс зүйтэй; 

16.1.6.шүүгчид нэр дэвшигчийн мэдлэг, ур чадвар, туршлагыг аливаа нөлөөнд үл автан бодитой үнэлэх чадавхтай байх.

Шүүгчдийн зөвлөгөөнөөс нэр дэвшиж олонхын санал авсан нэр дэвшигч 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор дээрх шаардлагыг хангасан болохоо нотлох холбогдох баримт, материалыг бүрдүүлж комисст ирүүлнэ.

 

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН

ЗӨВЛӨГӨӨНИЙ ТООЛЛОГЫН ТӨВ КОМИСС

 

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН

ЗӨВЛӨГӨӨНИЙ ТООЛЛОГЫН ТӨВ КОМИСС

. . .