"ГАМШГИЙН АЮУЛЫН ТУХАЙ ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИО”-ГООР ДАДЛАГА, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2019-03-22 | 197Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-д заасны дагуу жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригт орон даяар зохион байгуулдаг уламжлалтай.
Уг журмын дагуу шүүхийн байранд гал түймэр, газар хөдлөлтийн аюул учирсан үед хэрхэн ажиллах талаар дадлага сургалтыг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулав.
Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулиар тус шүүхийн нийт шүүгч, албан хаагч, иргэд байрлалаа түр орхин эхний дохиогоор Зогс нуугд хүлээ, 2 дахь дохиогоор аюулгүй байдлаа ханган эргэж буцахгүй, биенээ түлхэхгүй, баруун гар талын дүрмийг баримтлан даацын хана даган түр цуглах талбайд гарах, 3 дахь дохио дуугарахад шүүхийн байрыг орхин гарлаа.
Энэхүү дадлага сургуулийн зорилго нь газар хөдлөлт болон аливаа гамшгийн үед хэрхэн хор хохирол багатай даван туулах, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах талаар мэдлэг чадварыг ард иргэдэд эзэмшүүлэх юм.