Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэс, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн хамтран Захиргааны хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн захиргааны ажилтнуудад "Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем” сэдэвт сургалтыг 2019 оны 03 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Тус сургалтын зорилго нь "Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын хэрэгжилтийг хангах, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шүүхийн захиргааны ажилтны үүрэг, оролцоо, ур чадварыг нэмэгдүүлж, Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системийг хөгжүүлэх, цаашид анхаарах асуудлыг тодорхойлоход оршино.
Сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Захиргааны хэргийн хөдөлгөөн хариуцсан референт А.Ганзориг (утас: 70008024, 99134407)-аас лавлана уу.
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
Сургалтын I дэх өдөр 2019.03.01 Баасан гариг
Цаг | Сургалтын сэдэв | Агуулга | Сургагч багш | |
08:00-08:30 | Сургалтад оролцогчид Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрны 102 тоот танхимд цугларах | |||
08:30- 08:45 | Нээлт О.Амгаланбаатар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга | |||
08:45-10:15 (2 цаг) | Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах зарим асуудлууд | · Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа, түүний онцлог; · Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үед анхаарах асуудлууд | П.Соёл-Эрдэнэ
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч | |
10:15-10:30 | Цай, кофены завсарлага | |||
10:30- 12:00 (2 цаг | Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах зарим асуудлууд | · Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа ба шүүгчийн туслахын чиг үүрэг, үйл ажиллагаа; · Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн захиргааны ажилтнуудын нийтлэг гаргаж буй алдаа, анхаарах асуудлууд; | Ц.Мөнхзул
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч | |
12:00- 12:45 | Хэлэлцүүлэг | |||
12:45-13:45 | Өдрийн хоолны завсарлага | |||
13:45-15:15 (2 цаг) | Хэргийн хөдөлгөөний удирдлага ба шүүхийн захиргааны ажилтны чиг үүрэг | · Хэргийн хөдөлгөөн удирдлага, түүний ач холбогдол; · Хэргийн хөдөлгөөний удирдлагыг хэрэгжүүлэхэд шүүхийн захиргааны ажилтны чиг үүрэг; | Б.Сарантуяа Хэргийн хөдөлгөөний удирдлагын ерөнхий зохицуулагч (Монгол Улсын гавьяат хуульч) | |
15:15-15:30 | Цай, кофены завсарлага | |||
15:30-17:00 (2 цаг) |
Хэргийн хөдөлгөөний удирдлага ба шүүхийн захиргааны ажилтны чиг үүрэг
| · Хэргийн хөдөлгөөн удирдлагыг боловсронгуй болгох, хөгжүүлэх асуудлууд; · Хэргийн хөдөлгөөний удирдлагыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд; | Б.Сарантуяа Хэргийн хөдөлгөөний удирдлагын ерөнхий зохицуулагч (Монгол Улсын гавьяат хуульч) | |
17:00- 17:45 | Хэлэлцүүлэг | |||
17.45- 18:45 | Оройн хоолны завсарлага |
Сургалтын II дахь өдөр 2019.03.02 Бямба гариг
Цаг | Сургалтын сэдэв | Агуулга | Сургагч багш | |
08:00-08:30 | Сургалтад оролцогчид Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрны 102 тоот танхимд цугларах | |||
08:30-10:00 (2 цаг) | Захиргааны хэргийн хөдөлгөөний бүртгэл, хяналтын нэгдсэн систем (ЗХБХНС) | · Захиргааны хэргийн хөдөлгөөний бүртгэл, хяналтын нэгдсэн системийн танилцуулга, хэрэглэгчдийн дүрүүд; · ЗХБХНС дээр ажиллах аргачлал; · ЗХБХНС дээр ажиллах үед хэрэглэгчдийн нийтлэг гаргаж буй алдаа; анхаарах асуудлууд; · ЗХБХНС-ийн үйл ажиллагаанд гарч буй алдаа, цаашид нэгдсэн системийг хөгжүүлэх, боловсронгуй болгох санал, зөвлөмж; | Э.Амарсанаа Програм хангамж хариуцсан референт
| |
10:00-10:45 | Хэлэлцүүлэг | |||
10:45-11:00 | Цай, кофены завсарлага | |||
11:00-12:30 (2 цаг) | Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал (ЗХХНА) түүний хэрэгжилт | · Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, Захиргааны хэргийн албан хэрэг хөтлөлтөд хэрэглэх бүртгэлийн танилцуулга; · ЗХХНА-ыг батлах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөх хэрэгцээ, шаардлага; · ЗХХНА батлагдсанаар бий болох үр дүн; | А.Ганзориг Захиргааны хэргийн хөдөлгөөн хариуцсан референт
Х.Билгүнзаяа Иргэний хэргийн хөдөлгөөн хариуцсан референт
| |
12:30-13:30 | Өдрийн хоолны завсарлага | |||
13:30- 15:00 (2 цаг) | Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, түүний хэрэгжилт | · ЗХХНА-ын онцлог; · Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх дараах ажиллагаанд ЗХХНА-г мөрдөж ажиллахад анхаарах асуудал; - Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа; - Давж заалдах шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа; - Хяналтын шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа; · ЗХХНА-ыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, санал, зөвлөмж; | А.Ганзориг Захиргааны хэргийн хөдөлгөөн хариуцсан референт
Х.Билгүнзаяа Иргэний хэргийн хөдөлгөөн хариуцсан референт | |
15:00-15:45 | Хэлэлцүүлэг | |||
15:45- 16:00 | Цай, кофены завсарлага | |||
16:00-17:30 (2 цаг) | Хэргийн хөдөлгөөний удирдлагын төвийн танилцуулга | · Хэргийн хөдөлгөөний удирдлагын төвийн танилцуулга; · Хэргийн хөдөлгөөний удирдлагын төвийн боловсруулах судалгаа, мэдээлэл; · Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, иргэд, олон нийтийг хэргийн хөдөлгөөний мэдээллээр хангах асуудал; | И.Бумбаяр Хэргийн хөдөлгөөний хяналт-шинжилгээ хариуцсан ахлах шинжээч | |
17:30-18:00 | Хаалт хийх Иргэний хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Х.Билгүнзаяа | |||
18:00-19:00 | Оройн хоолны завсарлага |
ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС
2019.02.26