-1

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Д.ЭНХБААТАР ГАВЬЯАНЫ АМРАЛТАА АВЛАА

2019-01-23    |   279

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газрын дарга Дэмбэрэлийн Энхбаатар нь 1976-1980 онд МУИС-ийн Эдийн засгийн салбарыг санхүүч-эдийн засагч мэргэжлээр, 2012 онд Отгонтэнгэр Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр бакалавр зэрэгтэй, Монгол Улсын Ерөнхий сайдын 2013 оны 205 дугаар захирамжаар Төрийн захиргааны Эрхэлсэн түшмэлийн дэд зэрэг дэвтэй.

     Д.Энхбаатар 1980-1990 онд Улсын Ардын хянан шалгах хороонд улсын хянан шалгагч, 1991-1996 оны 6 сар хүртэл хувийн хэвшлийн салбарт, 1996 оны 6 сараас 1997 оны 3 сар хүртэл Улсын дээд шүүхийн тамгын газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэлтэст улсын байцаагч, 1997 оны 3 сараас 2004 оны 6 сар хүртэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албанд санхүүгийн хяналт шалгалтын байцаагч-хангамжийн мэргэжилтэн, 2004 оны 6 сараас 2013 оны 2 сар хүртэл Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн тамгын хэлтсийн дарга, 2013 оны 2 сараас 2013 оны 12 сар хүртэл Нийслэлийн шүүхийн тамгын хэлтсийн дарга, 2013 оны 12 сараас 2015 оны 6 сар хүртэл Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн тамгын газрын дарга, 2015 оны 6 сараас Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газрын дарга, 2017 оны 01 дүгээр сараас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газрын газрын даргаар тус тус ажилласан.

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, гавьяаны амралтаа авлаа.

 Таны цаашдын амьдралд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ХАМТ ОЛОН

. . .