-1

ОЮУТАН ЗАЛУУС ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2019-01-23    |   125

     “Хууль сахиулах” их сургуулийн оюутан залуус 2018 оны 5 дугаар сарын    14-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.

     Тус сургуулийн оюутнуудад мэргэжилтэн З.Жадамба, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан шүүгчийн туслах Ч.Ганбаатар нар шүүхийн үйл ажиллагааны онцлог, 2017 оны захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дүн мэдээ болон иргэд олон нийтэд үйлчлэх нээлттэй танхимын үйл ажиллагаа, “Green Hall” шүүх хуралдааны танхимтай танилцуулан, оюутан залуусын сонирхсон асуултад хариулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн оюутан дадлагжуулах журмын талаар танилцууллаа.

. . .