-1

Хяналт-шижилгээ, үнэлгээний тайлангаа танилцуулав.

2019-01-23    |   362

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Зарим шүүхийн тамгын газарт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх тухай 05 дугаар тушаалд заасны дагуу ШЕЗ-ийн гишүүн О.Зандраагаар ахлуулсан ажлын хэсэг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 02 дугаар сарын 26-аас 3 дугаар сарын 02-ны өдөр ажилласан.

Тус ажлын хэсгийнхэн Хяналт-шижилгээ, үнэлгээний тайлангаа 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхийн шүүгч, албан хаагчдад танилцуулав.

  Тайлангийн хуралд ШЕЗ-ийн гишүүн О.Зандраа, ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ерөнхий зөвлөх Б.Сарантуяа,  Шүүхийн Захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, Шүүхийн захиргааны хяналт, шинжилгээ хариуцсан референт Б.Оюунгэрэл, Хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Ц.Энхтулга, Шүүхийн төрөлжсөн архивын дарга С.Нэргүй, Мэдээлэл технологийн хэлтсийн програм хангамж  хариуцсан референт Э.Амарсанаа, Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтсийн референт Ч.Мөнхбат, Хүний нөөцийн газрын Шүүхийн хүний нөөцийн судалгаа, мэдээлэл хариуцсан ахлах шинжээч Ж.Өнөрбаяр, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Наранбилэг, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн Олон нийтийн харилцаа, сурталчилгаа хариуцсан референт Э.Золбоо нар өөрсдийн Хяналт-шижилгээ, үнэлгээний тайлангаа танилцууллаа.

Тайлангийн төгсгөлд ажлын хэсгийн ахлагч О.Зандраа “Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар зарим аймаг, нийслэлийн шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх тушаалын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өөрсдийн чиг үүргийн хүрээнд комисс ажиллалаа. Давж заалдах шатны шүүх шалгалт гэлтгүй өдөр тутмын үйл ажиллагаа нь жигдэрч, тогтворжсон шүүх. Энэ нь ч хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлтээс харагдаж байна. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье” гэсэн юм.

. . .