УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ
2019-01-22 | 2949Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байранд өнөөдрөөс Гэрэгэ КИОСК машин ажиллаж эхэллээ. Шүүхийн ерөнхий зөвлөл Гэрэгэ Системс ХХК-тай хамтран улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн архивын үйлчилгээ болон бусад үйлчилгээний төлбөрөө Гэрэгэ КИОСК машинаар төлөх үйлчилгээг өнгөрсөн оноос шинээр нэвтрүүлж эхэлсэн билээ. Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр шүүхийн үйлчилгээг иргэдэд илүү ойр болгож байгаа юм.
Тодруулбал, Иргэн хуулийг этгээд Иргэний болон Захиргааны хэргийн шүүхээр эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр улсын тэмдэгтийн хураамж төлөхийн тулд харьяа дүүргийн татварын байгууллага руу очиж Татварын нэхэмжлэх гаргуулан авч, энэ Нэхэмжлэхийн дагуу банкинд дугаарлан гүйлгээ хийн баримтыг шүүхэд өгдөг байсан. Энэ нь цаг алдах хүнд суртал үүсгэхээс эхлээд шүүмжлэл дагуулдаг байсан.
Харин Гэрэгэ КИОСК-оор төлснөөр шүүхийн байранд байрлах Киоскоор хэдхэн секундэд төлж шууд шүүхэд хандах боломжтой юм.