-1

ШҮҮГЧИЙН ТУСЛАХ Б.УУГАНЗАЯА, Д.ОДОНТУЯА НАР ШҮҮГЧЭЭР ТОМИЛОГДОВ

2025-06-06    |   48

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 75 дугаар зарлигаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Ууганзаяа, Д.Одонтуяа нар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдлоо.

 

Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр /2025.06.06/ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болов.    

 

Өндөр хариуцлагатай албанд томилогдсон Б.Ууганзаяа, Д.Одонтуяа нартаа хамт олных нь зүгээс баяр хүргээд хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн чанд сахиж, ёс зүйг эрхэмлэн  ажиллах их үйлсэд нь амжилт хүсье!

 

Гаргасан шийдвэр бүр нь мэргэн байхын ерөөл өргөе!

. . .