-1

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2025-06-05    |   36

Отгонтэнгэр их сургуулийн Хууль, Эдийн засгийн сургуулийн Эрх зүйн 2 дугаар курсын оюутнууд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа. 

 

Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Х.Гантулга оюутнуудыг хүлээн авч, шүүхийн ил тод, нээлттэй байдал, бүтэц, зохион байгуулалт, ажиллах орчин нөхцөлийн талаар танилцуулав.

 

Мөн шүүхээр шийдвэрлэдэг хэрэг маргааны төрөл, онцлог болоод шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо, ач холбогдол зэрэг сэдвийн хүрээнд танилцуулга мэдээлэл өгсөн юм.   

 

Уулзалтын төгсгөлд оюутнууд мэргэжлийн онцлогийн талаар ярилцаж, сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

. . .