-1

ХҮҮХЭД БҮРД ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ТҮГЭЭХ ЗОРИЛГОТОЙ “ИРЭЭДҮЙД ШИВНЭХ ҮГ” ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО

2025-06-07    |   41

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар Сүхбаатар дүүргийн Хүүхдийн зөвлөл хамтран “ХҮҮХЭД БҮРД ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ТҮГЭЭЕ” уриан дор “Ирээдүйд шивнэх үг” уран мэтгэлцээний тэмцээнийг өнөөдөр /2025.06.07/ тус шүүхийн “Green hall” шүүх хуралдааны танхимд  зохион байгууллаа. 


Энэ удаагийн тэмцээний онцлог нь сурагчид шүүх хуралдааны танхимд буюу мэтгэлцэж буй сэдвийнхээ орчинд арга хэмжээг зохион байгуулснаараа онцлог байв. 


Тус тэмцээнд ЕБС-ийн ахлах ангийн 20 орчим сурагч 3 үеийн турш өрсөлдсөн бөгөөд аваргаар ЕБ-ын 6 дугаар сургуулийн 8 дугаар ангийн сурагч А.Энхсайхан, дэд байранд 23 дугаар суруулийн 10 дугаар ангийн сурагч О.Билгүүн, гутгаар байранд 45 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч О.Бэлэгт-Очир нар тус тус шалгарлаа. 


Мэтгэлцээний шүүгчээр тус шүүхийн шүүгчийн туслах Ө.Акмарал, НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны гишүүн Ш.Цогзолмаа, Сүхбаатар дүүргийн Хүүхдийн зөвлөлийн зөвлөх гишүүн Д.Анар-Эрдэнэ нар ажиллалаа.

. . .