-1

CALL CENTER, ШУУД ДАМЖУУЛАЛТ – ШҮҮХИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ ИРГЭДЭД ИЛҮҮ ОЙРТЛОО

2025-04-28    |   141

“Алсын хараа-2050” Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн бодлогын Цахим монгол зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх, иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг бий болгож, хүртээмжийг нэмэгдүүлэх, МУ-ын “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын үйл ажиллагаа 1.2.2-д “...цахим үйлчилгээний үр нөлөө, хүртээмжийг дээшлүүлж, иргэд цахимаар үйлчлүүлэх нөхцөлийг үе шаттайгаар бүрдүүлнэ” заасныг баримтлан  шүүхийн нээлттэй, ил тод байдал, шүүх ба олон нийтийн харилцааг бэхжүүлэх ажлын хүрээнд шүүхийн үйлчилгээнд харилцаа холбооны хамгийн сүүлийн үеийн “Call center” дэвшилтэт сонгодог үйлчилгээг 2022 оноос нэвтрүүлсэн билээ.

“Call center” үйлчилгээг нэвтрүүлснээр шүүхийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад судалгаа, шинжилгээ хийж, шүүхийн үйлчилгээг тогтмол сайжруулан ажилласаар байна.

Тус шүүхийн Тамгын газраас шүүх хуралдааны явцыг шууд дамжуулж эхэлснээс хойших шүүхээс утсаар мэдээлэл авсан иргэдийн мэдээлэлд судалгаа хийхэд тогтмол авдаг мэдээллээс гадна 10.6 хувь нь “шүүх хуралдааны цаг, дэс дараалал”-ын талаар асууж тодруулсан байв. 

Иймд шүүх хуралдааны шууд дамжуулалтыг хүргэхдээ хэд дэх хурал явагдаж буй талаарх мэдээллийг хүргэх хэрэгцээ шаардлага байгаад дүгнэлт гаргаж, шууд дамжуулж буй шүүх хуралдааныг зар дээр товлосон дэс дарааллаар дугаарласнаар энэ төрлийн мэдээллийг иргэдийн зүгээс дахин аваагүй эерэг үр дүн гарсан байна. 

. . .