“ӨВДӨХӨӨСӨӨ ӨМНӨ СЭРГИЙЛ” ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2025-04-25 | 62Шүүхийн Тамгын Газрын ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих "Хаврын улиралд эрүүл мэнддээ хэрхэн анхаарах вэ" сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Шүүхийн Тамгын Газрын энэ оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан ажлын хүрээнд шүүхийн ажилтнуудын эрүүл амьдралын дадлыг төлөвшүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "Хаврын улиралд эрүүл мэнддээ хэрхэн анхаарах вэ" сэдэвт сургалт, уулзалтыг 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шүүхийн байранд зохион байгууллаа.
Сургалтаар уламжлалт ангаах ухааны их эмч Л.Чимэдцогзол “Хаврын улирлын онцлог /чийгшил ихсэх, температур өөрчлөгдөх/ хүний дархлаа, ажлын бүтээмжид хэрхэн нөлөөлдөг талаар мөн Монгол хүний амьдралын хэв маяг, уламжлалт эрүүл мэндийг хамгаалах арга, хэлбэр, дархлааг дэмжихэд тохирсон хоол хүнс, хөдөлгөөн, амралтын зөв зохицуулалт яагаад чухал болох талаар мэдээлэл өглөө. Тэрээр "Дархлаа дэмжих хамгийн сайн арга бол амьдралын зөв хэв маяг, улиралд тохирсон амин дэм, шим тэжээлтэй хоол хүнс юм. Хөдөлгөөн, амралтыг зохицуулах нь энгийн боловч үр дүнтэй арга" гэдгийг онцолсон юм.
Шүүхийн Тамгын Газраас энэхүү сургалтыг зохион байгуулсан нь ажилтнуудын эрүүл мэнд, ажлын бүтээмж, байгууллагын хүний нөөцийг хамгаалах, хүндэтгэлийг илтгэсэн өвдсөн хойноо биш өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.