-1

АЖЛЫН ӨГЛӨӨГ КОФЕГООР ЭХЛҮҮЛЖ, МЭДЛЭГЭЭР ҮРГЭЛЖЛҮҮЛЛЭЭ

2025-04-29    |   37

Тус шүүхийн тамгын газраас Мягмар гарагийн өглөө 07:30 цагт Чингис хаан музейн MUSE кофе шопын сэтгэлд шингэсэн ахилам үнэр, амттай хачиртай, тухтай орчинд, шинэлэг хэлбэрээр уулзалт, сургалт зохион байгууллаа.

Шүүхийн ажилтнуудын гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, хамт олны хоорондын харилцаа, хандлага, сэтгэлгээний цар хүрээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэдэнд өглөөний цагийг хэрхэн үр бүтээлтэй ашиглах, амьдралын зөв дадлыг суулгах, мотивац өгөхөөр Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга, Ph.D Н.Наранбаатарыг зочноор урьж, “Хүүхдээ хүмүүжүүлэх…. эцэг эхчүүд насанд хүр…?” сэдвийн хүрээнд сонирхолтой илтгэл, яриа өрнүүлсэн юм.  

Сургалтад хамрагдсан ажилтнууд өглөөний цагийг үр дүнтэй өнгөрүүлж, шинэлэг хэлбэрээр, сонирхолтой орчинд зохион байгуулсанд талархлаа илэрхийлж, сэтгэл ханамж дүүрэн байсан талаараа ярилцаж байв.

Мэдээллийн рийл үзэх бол   https://www.facebook.com/share/r/1YFdf5UHb2/  энэ линкээр орж үзнэ үү.

. . .