-1

МОНГОЛ БИЧГИЙН ТҮРГЭВЧИЛСЭН СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР......

2024-11-19    |   41

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, Шүүхийн захиргаан хүний нөөцийн газар, Шүүхийн захиргааны ажилтны сургалт, хөгжлийн газраас зохион байгуулж буй “Төрийн алба хэргийг хос бичгээр хөтлөх бэлтгэл ажлыг хангах” ажлын хүрээнд шүүхийн захиргааны ажилтнуудыг сургалтад хамруулах ажлыг эхлүүлсэн.

      Энэхүү Монгол бичгийн дунд шатны түргэвчилсэн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 19-ны өдрөөс эхлэн өдөр бүр цахимаар зохион байгуулж байна.

      Шүүхийн захиргааны ажилтнуудын сургалтад хамрагдах, сурах орчин нөхцөлийг бүрдүүлэх ажлыг шүүхийн Тамгын газраас зохион байгуулан сургалтад хамрагдсан албан хаагчдын ирц, идэвхийг бүртгэж тухай бүр мэдээллийг хүргүүлэн ажиллаж байна.

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

/2024 он /

. . .