Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын 2021 оны тайлангийн хурал болж өндөрлөлөө
2021-12-12 | 759Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмын 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасны дагуу 2021 оны Тамгын газрын үйл ажиллагааны тайлан танилцуулах хурал боллоо.
Тайлангийн хуралд Ерөнхий шүүгч, шүүгчид, Тамгын газрын дарга, шүүхийн захиргааны ажилтнууд оролцсон ба Тамгын газрын 2021 оны үйл ажиллагааны тайланг Тамгын газрын дарга Н.Булгамаа танилцуулав.
Танилцуулгын дараа Тамгын газраас 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашид анхаарч ажиллавал зохих асуудлуудын талаар асуулт асууж, шүүгч ажилтнууд санал, бодлоо солилцож шүүгч нарын зүгээс Тамгын газрын үйл ажиллагааг бүрэн хангалттай ажилласан гэж дүгнэснээр тайлангийн хурал өндөрлөлөө.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
2021.12.10