Тамгын газар
2019-07-01 | 24Шүүхийн Тамгын газар нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхийг хүний нөөцөөр хангах, шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шүүхийн эдийн засгийн баталгааг хангах, мэдээллээр хангах чиг үүргийг тухайн шүүхэд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, шүүхийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангах, шүүхийн хөдөлмөрийн дотоод журмын биелэлтэд хяналт тавих, шүүхэд ирүүлсэн хэрэг, нэхэмжлэл, гомдол хүсэлтийг хүлээн авч, бүртгэх, шүүхийн бичиг хэрэг, захидал харилцаа, шуудан архивын үйл ажиллагааг зохион байгуулах, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээг авах, шүүн таслах болон бусад ажиллагааны тоон мэдээлэл гаргах, иргэн, хуулийн этгээдээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуульд заасны дагуу шийдвэрлэж, хариу өгөх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тус шүүх нь анх байгуулагдахдаа Тамгын газрын дарга 1, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн 1, шүүгчийн туслах 11, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга 3, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн 1, мэдээлэл технологийн мэргэжилтэн 1, бусад 10, нийт 28 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж бөгөөд одоо Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 76 дугаар тогтоол, түүний хавсралтаар батлагдсан Тамгын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар, мөн Зөвлөлийн даргын 2020 оны 01/649, 2021 оны 01/170, 01/326 дугаар албан бичгүүдийн дагуу нийт 39 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.
Өнгөрсөн хугацаанд шүүхийн тамгын газрын зүгээс Монгол Улсын шүүхийн тухай хууль, шүүхийн захиргааны тухай хуульд зааснаар шүүн таслах ажиллагааны тасралтгүй хэвийн явуулах нөхцлийг хангах, хэргийн хөдөлгөөний стандартыг хэрэгжүүлэх, уг ажиллагаанд хяналт тавих, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц бүрийг мэдээллийн санд бүртгэж, мониторинг хийх, хэргийн хөдөлгөөний талаарх мэдээллээр шүүх болон олон нийтийг хангах, хэргийн хөдөлгөөний удирдлагыг техникийн ололтод тулгуурлан удирдах нөхцлийг үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.