-1

“MOCK TRIAL” шүүхийн мэтгэлцээний тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

2019-04-08    |   1147

     Монголын Хуульчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит “MOCK TRIAL” шүүхийн мэтгэлцээний тэмцээн зургаа дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

     Тус тэмцээн эрүү, иргэн, захиргаа, арбитрын мэтгэлцээн гэсэн дөрвөн төрлөөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байр, МҮХАТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрын шүүхийн байранд тус тус боллоо.

     Тэмцээнд хууль зүйн их, дээд сургуулийн 13 сургуулийн 35 баг оролцож, ур чадвар, мэдлэгээ сорин өрсөлдөж нэгдсэн дүнгээр МУИС-Хууль зүйн сургуулийн баг тэргүүллээ.

     Энэхүү тэмцээн нь жил бүр хүрээгээ тэлсээр байгаа бөгөөд энэ жил оролцогч сургуулийн тоо нэмэгдсэний зэрэгцээ оюутнуудыг арбитрын хэргийн мэтгэлцээнээр өрсөлдөх боломжийг олгосноороо онцлог болж байна.

. . .