Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хууль зүйн докторын зэрэг хамгаалсан эрдэмтдийг танилцуулах, тэдний судалгааны ажлыг нийтийн хүртээл болгох зорилготой цуврал лекцийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Цуврал лекцийн энэ удаагийн зочноор Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Билиг дээд сургуулийн захирал, Хууль зүйн доктор Б.Өлзийсайхан “Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт шүүхийн захиргаа ” сэдвээр лекц уншина.
Цуврал лекц 2019 оны 4 дүгээр сарын 12-ны Баасан гарагт, 15.00 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно.
Цуврал лекцэд хүрэлцэн ирэхийг урьж байна.