ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2025.04.22
2025-04-22 | 1092025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Мягмар гараг
10.30 цагаас
1. “Шидэт гал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 073 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
2. А.Ариунболдын нэхэмжлэлтэй, Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 2224 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангасан.
3. А.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 087 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гомдлыг хангасан.
4 “Эм эн жи стийл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн улсын байцаагч нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 050 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
13.30 цагаас
5. “Номин бизнес клуб зүүн бүс” ХХК-ийн гомдолтой, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл, ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид холбогдох, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 010 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
6. М.Тэмүүжин, М.Мөнхнаран, М.Шинэ-Од нарын нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 043 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхзоригийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
7. Б.Энх-Амгалан нарын 9 иргэний нэхэмжлэлтэй Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1049 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч Б.Энх-Амгалан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэцэг нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
15.30 цагаас
8. Г.Минжмаагийн нэхэмжлэлтэй Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
9. Д.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 022 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “Даяар хас” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын болон гуравдагч этгээд “Топ стандарт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.
Шүүх хуралдааны тойм гаргасан:
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Сэндэнхорол