“MOCK TRIAL-2025” ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ ТОДОРЛОО
2025-04-05 | 690“MOCK TRIAL-2025” шүүхийн мэтгэлцээний тэмцээний оролцогчид 4 үеийн туршид өрсөлдөж, шилдгүүдээ шалгарууллаа.

Тэмцээний ялагчаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн “SUITS” баг, дэд байрт Шихихутуг их сургуулийн “ИХ ЗАРГАЧ” баг, 3 дугаар байрт Дотоод хэргийн их сургуулийн “МӨРЧ” баг, тусгай байрт Отгонтэнгэр их сургуулийн “INFERNO” баг тус тус шалгарлаа.
.jpg)


Тэмцээний шилдэг илтгэгчээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн “SUITS” багийн гишүүн А.Мишээл тодорлоо.

Дашрамд сонирхуулахад, энэ удаагийн тэмцээний шүүгчээр оролцсон прокурор, хуульчид нь өмнөх шүүхийн мэтгэлцээний тэмцээний үе үеийн аваргууд байснаараа онцлог юм.
. . .