-1

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ШУУД ДАМЖУУЛАЛТТАЙ ХОЛБООТОЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2025-03-10    |   60

Тус шүүхийн Тамгын газраас Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 276 дугаар тогтоолоор баталсан “Нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн цахим хуудаст байршуулах журам”-д зааснаар шүүх хуралдааныг 2025 оны 01 дүгээр сарын 01-нээс шууд дамжуулж эхэлсэн.

Шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах, хуульд хаалттайгаас бусад шүүхийн шүүх хуралдааныг олон нийтэд шууд дамжуулж  эхэлсэнтэй холбогдуулан шүүхийн Тамгын газраас шүүгч нарт чиглэсэн холбогдох сургалт, мэдээллийн авах захиалгыг  Шүүхийн академид болон Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлээд байсан юм.

Улмаар энэ сарын 10-ны өдөр Шүүхийн академийн Мэдээллийн төвийн дарга С.Насанжаргал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баатархүү болон шүүгч нарт шаардлагатай мэдээллийг өгч, цаашид гарч болох эрсдэлээс сэргийлэх чиглэрээр санал солилцохоос гадна шүүхийн цахимжилтыг хэрэгжүүлэхэд техник, тоног төхөөрөмжийн хөгжүүлэлт, сайжруулалтыг тогтмол хийх нь чухал гэдгийг онцоллоо.

Хэрэв та тус шүүхийн шүүх хуралдааны шууд дамжуулалтыг үзэхийг хүсвэл энд дарж үзнэ үү.

 

 

 

\

. . .