ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2025.03.17
2025-03-17 | 782025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Даваа гараг
09.30 цагаас
1. Т.Батжаргал, О.Намбат нараас Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар
Даргалагч: шүүгч З.Ганзориг
Шийдвэрлэсэн байдал:
Шүүх хуралдааныг 2025.03.31-ний өдрийн 09:00 цагт товлосон.
10.30 цагаас
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 1544 дүгээр захирамжийг нэхэмжлэгч Ж.Нямдаваагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
3. “Найн Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 1102 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
4.“Магнай трейд” ХХК-ийн гомдолтой, Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Анхбаярт холбогдох, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 025 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
13.30 цагаас
5. “Монресорсиз” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
15.30 цагаас
6. Н.Өнөржаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Жавхлангийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдад тус тус холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар
Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.
Шүүх хуралдааны тойм гаргасан:
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Сэндэнхорол