-1

ЭРҮҮЛ ЗАН ҮЙЛ ТӨЛӨВШҮҮЛЬЕ

2023-10-25    |   390

       Тус шүүхийн Тамгын газраас ажилчдын эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, эрүүл зай үйл төлөвшүүлэх, хамт олноороо эрүүлжих ажлыг жил бүр тасралтгүй зохион байгуулан ажилладаг билээ.

      Шүүхийн Тамгын газрын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, ШЕЗ-ийн 30 жилийн ойн арга хэмжээнд чиглэсэн бүтээлч ажлын төлөвлөгөөнд “Эрүүл монгол хүн” үндэсний чуулганы зөвлөмжийг тусгаж, багагүй ажлыг төлөвлөсөн.

      Дээрх төлөвлөсөн ажлын хүрээнд эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилгоор нийт ажилчдыг эрүүл мэндийн сургалтад хамрууллаа. Сургалтыг хүний их эмч С.Цэрэнпагма онол, туршилтыг хослуулан сонирхолтой байдлаар зохион байгууллаа.

      Сүүлийн үеийн судалгаагаар ажил олгогчдын 50% нь ажилтнуудад уян хатан цагийн хуваарь санал болгосон ч ажилчдын 86% нь тэдний хүсдэг зүйл биш гэжээ. Харин сэтгэцийн эрүүл мэнд болон бусад эрүүл мэндийн дэмжлэгийг ажилчдын 60% нь авахыг хүсдэг гэж дүгнэсэн байна. 

ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН ОРШИНО”


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023.10.20

. . .
Цаг үеийн мэдээ