-1

“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ ӨДӨРЛӨГ” ҮРГЭЛЖИЛСЭЭР....

2023-06-08    |   459

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн А/45 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан удирдамж мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан ажлуудын хүрээнд “Нээлттэй шүүх” өдөрлөгийг дахин зохион байгууллаа.

“Нээлттэй шүүх” өдөрлөгөөр их дээд сургуулийн оюутан залуус болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хүлээн авлаа.

 Тус өдөрлөгт оролцсон Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн захирал Г.Батмягмар сурагчдын хамт хүрэлцэн ирж, шүүхийн үйл ажиллагаа, онцлог, бүтэц, зохион байгуулалт, шүүх хуралдааны ногоон танхимтай танилцлаа.  

Мөн Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Шихихутуг их сургуулийн оюутнуудад “Шүүхийн тухай ойлголт, Шүүхийн эрхэм зорилго хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэхэд чиглэх нь”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо”, “Мэргэжил сонголт” сэдвүүдээр танилцуулга хийж, харилцан яриа өрнүүллээ.

 

Өдөрлөгт оролцсон оюутан залуусаас шүүхийн захиргааны ажилтан болоход хэрхэн бэлтгэгдэх, шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр оролцох тохиолдолд анхаарах зүйлсийн талаар зөвлөгөө мэдээлэл авлаа. 

 

Харин ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн сурагчид мэргэжил сонголттой холбоотойгоор өөрсдийн ирээдүйн зорилго, мөрөөдлөө бидэнтэй хуваалцсанаар өдлөгийн арга хэмжээ өндөрлөлөө.


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023.06.05

 

 

. . .
Цаг үеийн мэдээ