ГАВЬЯАНЫ АМРАЛТДАА ГАРЧ БУЙ АХМАДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2023-06-08 | 445Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын үйлчилгээний ажилтан Д.Зоригтбаатар нь гавьяаны амралтад гарлаа.
Түүний хувьд улсад тасралтгүй 41 жил, төрийн албанд 26 жил үүнээс шүүхэд үйлчилгээний ажилтнаар 11 жил үр бүтээлтэй, идэвх зүтгэлтэй ажиллажээ.
Тэрээр хамт олондоо хандаж хэлсэн үгэндээ “Хамтран ажилласан та бүхэндээ болон Тамгын газрын даргадаа чин сэтгэлээсээ талархаж илэрхийлье. Та бүхнийхээ цаашдын ажилд нь амжилт, эрүүл энхийг хүсье” гэснээр шүүхийн хамт олноос нь түүнд хүндэтгэл үзүүлэн дурсгалын зүйл гардууллаа.
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2023.06.05
. . .